Гэрт хөдөөнөөс хүмүүс ирлээ бөөн мах шөл, ааруул хурууд
гэрээр дүүрэн чансан махны үнэр хан хийнэ.
-За сайн байцгаана уу Сайн явж ирвүү
-Сайн хүүхээ сайн сууж байв уу? За тэгээд ажил төрөл сайн биздээ .....
-Хөдөөнөөс хэзээ гараав .... /дүнгэр дүнгэр бля бля бля /
За сайхан адууны мах чаналаа миний хүү идээрээ гээд ээж маань таваг дүүрэн мах урд минь тавьлаа.
-Хөөх хаанаас адууны мах авсын
-Хөдөөнөөс ирсэн
Хм ямар сонин юм уул нь манай тэнд чинь адуу гаргаж болдоггүй цээртэй шүү дээ цаг өөрчилөгднөө гэж бас байхаа.
Гэтэд гэнэтхэн хажуугаас наадах чинь өнөө чиний ундан нусхай хүрэнгийн мах гээд аваад хаядаг байгаа.
Чөтгөрийн алтан сахиус минь.
Би яг л дүүгээ юмуу ахыгаа алаад идэж байгаа юм шиг санагдлаа амнаас өөрийн эрхгүй хараал, харуусал уур бухимдал хамаг л муу муухай үг уналаа. Дөнгөн данган ухаан орох үёд мини надтай хамт хөл дээрээ тэнцэж босоод говийн бор толгодыг тоосоороо булж явсан ажнай минь миний өмнө шөл болж буцлаад шүүс болж чанагдах ч гэж дээ. Хөөхий дөө
Надаас бусад нь бүгдээрээ НУСХАЙ ХҮРЭН гэдэг байж билээ. Гэхдээ үзээд өгий гэсэн ч нус байдгүүл байсым даа цэвэрхээн өргөн цээжтэй мундаа сайхан хараа булаасан хүлэг байсан. Номхоон дөлгөөн зантай байж билээ. Гэхдээ яагаад ч юм надаас өөр хүн унахаар хөдөлдөггүй хөшчихдөг ёостой шогшихоос өөр шидгүй байлаа ямар сайндаа л нусхай хоч авах вэ дээ. Талийгаач ах маань хүртэл
- эзнээ таньдаг ёрийн адсага гэж уурлаж байхын нь сонсоод инээд хүрчээ шоолж байсан сан.
Хөөрхий дөө сартай хүрэн маань хорогдоо хашин ч гэсэн намайг мордход харавсан сум шиг дүүлээд зорьсон газар минь цуцахгүй хүргэдэг байсан даа. Харин бусад хүнийг мордоход дураа хүрүүл шогшчоод дургүйгээ хүрүүл булгиж шидчээд яваад өгдөг харин ч нэг ааш нь олдохгүй сонин амьтан байж билээ. Хүний хэлийг мэддэг юм шиг нусгай гэхээр уурлаад байгаа юм шиг их сонин ааштай хэ хэ хэ хэ. Нэг өдөр би сартай хүрнээрээ давхиж явтал эмээлийн олом тасраад аймаар том саглайж ургасан харгана дээр унаж билээ хөдлөх гэсэн чинь өргөс нь энэ тэндээс хатгаад хөдлөж болдгүү харин нөгөө хог чинь эмээлээ чирээд алга болж өгдөг байгаа. Нилээн тийчэлж хэвтлээ харганы өргөсөнд орооцолдоод тийчлээд хэвтэж байтал ашгүй морь маань гүйгээд ирлээ. Тамираа тасартал тийчэлсэн би аргаа бараад байтал нөгөөх маань алив баашлаад байлгүй босооч гэсэн шиг хажууд ирчээд хээв нэг ялаархаж зогсов. Бүүр аргаа бараад алив чи юугаа хараав татаадхаач гээд хамаг тэнхээгээрээ орилов. Гэтэл харин хүрэн морь маань хажууд дөхөөд толгойгоо унжуулдаг байгаа ёоох арай гэж босоод энд тэнд шигдсэн өргөсөө сугалаад баашилжээ зогсохдоо би нээрээ тэнэг байхаа хал мэдэхгүй малтай яриад татаадах байхдаа ч яах вэ дээ гэж бодлоо. Нээрээ юу билээ нээрээ намайг татаж босгоо биз дээ.
Ингээд бүтэлүй онигоогоо олонд яриад амьтантай ярьдаг гээд аятайхан онигоо дээрээс нь нэмээд бичүүлчвээ хөөрхий. За тэгээл бид хоёрийн онигоо ихээ нэг удаа бас нөгөөх чинь эмээлээ тохуулахгүй маяглаад байхаар нь чөдөрлөж байгаад эмээл тохлоо гэтэл гэнэт эргэж хараад гуянаас минь хаздаг байгаа ёооооооооооооооооооооооооооооооё
Дараа нь би хариугаа авах санаатай хар эрчээр нь давхиулж байгаад ташуурын амттайхан цохилт хондлой дээр нь тас буулгахад зөрж булгиад нь би тэнгэр хараад тас гэдэргээ саваад ар нуруугаараа газар тамаглаж орхив. За гайгүй ээ муу нусан буу аашны тулам дахиад намайг унагаахыг харнаа гээд босоод ирлээ. Хээв нэг болж мэдүү гэсэн шиг өөдөөс хараад зогсож байлаа. Дахиад мордуул морд л доо гэсэн янзтай яваад очиход хээв нэг толгойгоо сажилж зогслоо. Шарлахсан би олмоо чангалаж байгаад л мордлоо. Эмээлийнхээ хойгуур суужаагаал хамаг хүчээрээ тас буулгаад хялаа. Бухаад л булигаад л би ч гэдийгээл ААААААААААААААААААААААААААААААА ПИД.................................................................
Дахиал мордлоо АААААААААААААААААААААААААААА ПИД ёооооооооооооооооооооё
Дахиал мордлоо АААААААААААААААААААААААААААА ПИД ёооооооооооооооооооооё хамаг бие задарлаа яг үхлээ ямар өөдгүй адсага вэ.................. За гайгүй ээ чамайг даа.......
Жаал хөтлөж алхлаа хэд хэд шидүүлсэн болхоор хөл гар нил өвчин хөдөлхөд ч бэрх байлаа ашгүй голын захад ирлээ за чамайг даа одоо булигаад шидхийг чинь харий өнөө муу чинь дахийд мордох гэжаагаамоо чи моо ч хага шидүүлнэ дээ гэх шиг хээв нэг зогсож байлаа. Дахиад л ташуур хондлод хүрвүү үгүй юу булигж гарлаа хэ хэ хэ хэ чи муу голын нойтон элсэнд хөл чинь шигдээд намайг яаж ч булигаад унагаж чадахгүйм чэн ХАААААААААХ ХАХА ХА ХА ХА ХА ХАААААААААХ ХА ХА ХА ХА ХААААААААААХ ХА ХА ХА ХАХАХА
Ингээд ухаанаар дийлдийн за юу мангараа ингээд энэ удаа би дийллээ гээд бодож явтал гэрийн гадаа ирээд гэнэт булигаад дахиад л би гэдэг амьтан элгээрээ тэнгэр хардаг байгаа.
За гайгүй ээ гээд арай гэж босоод хартал дахиж чамд дээрэлхүүлэхгүй гэсэн шиг толгод даваад алга болсон байдаг байгаа. Гэртээ ирсэн юм чинь одоо хаяад зугтаачий гэж бодоо биз ёоооооооооооооооооооооооёоооооооооооёоооооооооооооёоооооооооооооооооооо.....
...................Ээж маань сайхан мах байна гээд амандаа бувар бувар гэчжээ бас би уурлаад наад махаа амнаасаа гарга гээд бараг хүчээр шахуу идэж байсан махыг нь булааж аваад тавганд буцааж хийлээ. Үнэхээр нүдэнд нулимс цийлэгнээд явчихсан шүү. Ингээд би хамаг уураа гэрийхэндээ гаргаж хаячаад хаалга саваад гарч одлоо. Хөөрхий дөө талийгаач ах маань авч ирсэн хүрэн морьний минь махыг чансан махтайгаа холин уутанд буцааж хийгээд гэмших гомдох нь зэрэгцэн санаа алдан сууж байлаа.
Хөөрхий ах маань Эрдэнээгээс өөр хүнийг мордуулдаггүй морио наадах чинь зун хотоос ирхээр нь барьж өгнө гээд хэнд ч унуулдаггүй зудтай өвөл хааяа нэг барьж хөл дүүжилдэг ядран цагт нь явгалж үзээгүй яс сайтай ажнай байсан даа.