2009-09-16
ЕР НЬ ЮУ БАЙГААМ БЭ?

-ЮМ ЮУ БАЙНА .....

-ЮМГҮЙ ЭЭ ... ЮУ БАЙНА ..

ЮМГҮЙ ЭЭ .... ммммммм...... новш гэж дандаа л юмгүй юмгүй хм ямар балай нь ийм мэндэчилгээ зохиодог байнаа хараал ид......

Хадан дээрээ бичээстэй Хадаган дээрээ ерөөлтэй  миний ард түмний мэнд нь хүртэл ёр шүгэлчихсэн яасан их ядарч доройтоов дээ. Буугаад мордоход цайтай буцаад явхад цацалтай үддэг хөдөөгийн хэдэн айлын аргалын цэнхэр утааны амь нь хүртэл тасарч. Зэгс нь найгаж шувууд бүжсэн тунгалаг нуурын эрэг хатсан сайрнаас өөр харах үзмэргүй болжээ... Хан сарьдаг уулс нь хатсан хожуулнаас өөр чимэггүй, хөвч тайга гэдгийг үлгэр домогоос л сонсох болж. Хээр талын бор толгод хэн ч танихааргүй зэрэмдэг болж, Улаан шорооноос өөр эрдэнэгүй умхиагүй нинжаа нараас өөр эзэнгүй болжээ. Урсаж байсан голууд нь шалбаагнаас өөр чийггүй, ханхайн байсан тал нь шивээ шарилжнаас өөр ургамалгүй миний эх орон үнэхээр ЮМГҮЙ ЭЭ болчихжээ. ЭЭ НОВШ ГЭЖ......................

Ухаан түмэн гэж өөрсдийгөө магтаж эрдэм чадалтай гэж биеээ өргөн хэт их хөөрцөглөж байж хамаг ухаанаа уучихсан хөөрхий ард түмэний минь ухаан нь хүртэл ЮМГҮЙ ЭЭ болчихжээ. ХАРААЛ ИДЭЭСЭЙ...... ҮНЭХЭЭР ҮЛДЭХ Ч ЮМГҮЙ ҮЛДЭЭХ Ч ЗҮЙЛГҮЙ ЯАНА ДАА БИД ЧИНЬ.

 

 

 
Бичсэн: DESI | цаг: 15:31 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


tiim shuuu
ene humuus uu yu bailgah geed yu ch baisan yr ni ted nart ymar hamaa bn aa ydargaatai shuu yu gj hariulha medku t1 bdagsh de
bs ooriin erhgui bi uuru hurtel tegj asuuchihsan ywj bdagiin t1 bgaz..
gesen murtluu tegj asuuj bga hund durgui gj jigteihensh de hehe rolling eyes rolling eyes not talking
Бичсэн: arch_tseegii цаг: 20:02, 2009-10-08 | Холбоос | |


Huruugaa l hairlaj baihgyi yuo
'
Бичсэн: DESI цаг: 21:39, 2009-09-24 | Холбоос | |


Угаасаа л би хэлдэгшд. Хай этр ч гэжаах шиг мессэнжэрт мэндэлж байгаа царайг нь хар даа. Зүгээр сайн уу ингэж болдгүйм байх даа.
Бичсэн: gereltuya цаг: 18:32, 2009-09-17 | Холбоос | |


гуниглах
Бичсэн: dao цаг: 13:06, 2009-09-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax