2009-09-26
БИ ЗОЛБИН ГӨЛӨГ




Эзний гараас хоол горьдож дулаан хэвтэр сахиж дугжирхаас өөрийг мэдэхгүй нохой нэртэй амьтаны сүг би биш. Харин би Золгүй нэгэн ЗОЛБИН ГӨЛӨГ. Айлын хүүхдүүд дагаж шогшоод боов боорцогноос нь хуваалцана. Aаштай ээжийн саваа агсан аавын бакалнаас зодуурын амтыг мэдэрч ЗОЛБИН-гоороо цоллуулж ЖОВ-оороо хөөгдөнө.  ГАВ ГАВ Гэвч би гутраагүй ээ…….. ХАВ ХАВ …… Жингэрээ булаалдсан золбингуудаас би тэс өөр….. Олзны жаахан идшээ айлын банхарт булаалгаад ахиад л хайгаад шогшдог  ХАВ ХАВ…..

-Aваа ав новш минь олоод идэх ов байна хайгаад олох ухаан байна. ХАВ ХАВ

Олоод л зууна эргээд л шогшино. Азгүй ч юм шиг адтай л нэгэн. Өш санаж хэнийг ч би зуухгүй өр санаж хэнийг ч би гуйхгүй өөрийн чадалдаа л найдаж орчилонгоор хэссэн би жирийн л нэгэн ЗОЛБИН ГӨЛӨГ.

Анх мэдээ орсон газар минь гундуухан гудамны баруун өнцөг. Өдөр бүр эндээ ирж хаяад явсан эзнээ хүлээнэ. Төөрүүлж орхисон төөрөг тавьлантайгаа үл эвлэрэн, тэр хүнийг л би харуулдана. Таних ч үгүй хэрнээ түүнд үнэнч сэтгэл минь, уучилсан зүрх минь, үл хувирах нь нохой бидний ёс. Эзэндээ гологдсон гологдол эдэлсэн оймс шиг хаягдал би жирийн л нэгэн ЗОЛБИН ГӨЛӨГ. Ирж яваа хүн бүр лүү эзэн минь мөнүү гээд л сүүлээ шарваад гүйгээд очино. Зайл…. Золбин…..Жовоороо дуудуулна…….Зарим нь зугтана зарим нь зодно. Чулууны томоор,  модны хатуугаар, Труба төмөр, ширэн цүнх, шилний хагархай элс шороо гээд энэ бүхэн алгийхан чинээ биенд минь арай хатуудсан тамлал. Алдах юмгүй надад амьдрал гэдэг тоглоом хэтэрхий ахаджээ. ГАВ ГАВ   Зодуулсан зовлогныхоо танагыг чирээд зугтаана шархаа долоогоод л босно, доромжлуулсан тавиландаа хорсож байсан ч би гутрахгүй ээ. ХАВ ХАВ…

-Зүгээрээ удахгүй өвчин минь намдана. Яадгийн та нар намайг яргалцгааж л бай би хаягдал ч гэсэн үнэнч хэвээрээ эзнээ л хайсан ЗОЛБИН ГӨЛӨГ.

-Ий ТИ ТИ  ямар хүйтэн байнаа тэглээ гээд яадийн маргааш нар мандана шүү дээ одоо жаахаан л даарна. Жаахаан л тэсчий, тэгүүл маргаашын мандах нарнаар шулга бяцхан болжмортой хөөцөлдөж тоголно шүү дээ. Тэгээд л би дулаацана………………ГАВ ГАВ......

Тэсгэм хүйтэнд ч сэтгэл минь халуун байдаг, тэртээд байгаа тэнгэрийн сарыг ч зуух хүсэл надад байна, тиймээс би үргэлж өөдрөг сэтгэлээрээ бас баян. Хэдий тийм ч дуудах нэргүй, би жирийн л нэг ЗОЛБИН ГӨЛӨГ. Шөнийн нойрыг чинь хулжааж уурыг чинь хүргэж хараалыг чинь барсан сар луу хуцсан, БИ саваагүй ЗОЛБИН ГӨЛӨГ. ХАВ ХАВ ХАВ

 
Бичсэн: DESI | цаг: 15:42 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(19)
Сэтгэгдэл:


unendee zurag n goy boljee, тормолзох
Бичсэн: optimist цаг: 17:51, 2011-06-20 | Холбоос | |


Unenheer goe l bichij.Gehdee iimerhuu hund sedew gants l unshigdaad orhigddog bolohoor daraa n gegeeleg ym bicheerei za! алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Anu (зочин) цаг: 12:37, 2010-05-06 | Холбоос | |


хаанаас нь ийм ухаан гардаг байнаа.
гайхалтай. бас тэр зураг
Бичсэн: Зочин цаг: 19:35, 2010-05-05 | Холбоос | |


сэтгэл бүр хөдөлчихлөө... санаа нь их гоё юмаа. үнэхээр мундаг. саяхан нэг зохиол уншсан тэр бас санаанд орчихлоо. зохиолд: ээждээ хаягдсан 12 настай охин золбин нохойноос ч дор амьдарч байгаа тухай гардаг. цагийн эрхээр өвөл болж хөдөлж үхэж байгаа охины тухай гардаг юмаа...охин өөрийг нь хаясан ээжийгээ хайсаар хайрласаар басхоол олж чаддаг золбин нохойг өөрөөсөө дээр гэж санасаар хорвоог орхидог. ёо бүр гунигтай санагдчихлаа,,,,
Бичсэн: j (зочин) цаг: 00:53, 2010-05-05 | Холбоос | |


goy zursan bn. zurgiig n haraal bichlegiig chin uneltsen gaihaltai. harin unshchaad dahiad neg uneleh gesen chin boldguim bn. tun dajgui.
Бичсэн: Зэрэглээ цаг: 15:28, 2009-10-01 | Холбоос | |


Манай эгээ бол майар өхөөрдөөстэй аан. би хүртэл хүүгээ ингэж хэлж чаддаггүй шд. яаж хэлдэг гэнээ rolling on the floor
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 18:35, 2009-09-28 | Холбоос | |


аашин өөлхөн ийм бэ дээ алга ташилт
Бичсэн: molor цаг: 17:41, 2009-09-28 | Холбоос | |


ярзайтал инээх
Бичсэн: dao цаг: 16:07, 2009-09-28 | Холбоос | |


Тоолох гэтэл санаад буудаггүй ээ. хүссэнээрээ бичээд сараачаа. Ямарч байсан чамтай ихэр юм шиг л гөлөг байна. баяртай байна баяртай байна баяртай байна
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 15:55, 2009-09-28 | Холбоос | |


Jigyyree chamai muuriin zulzagatai adilhan gej heden hyn tegj helsen be tool doo ho nz ni chamai muuriin zulzaga bolgod saraachaadhuu ain he he he
Бичсэн: DESI цаг: 14:51, 2009-09-28 | Холбоос | |


хэхэ. Хаанаас нь ч харсан чамтай майар адилхан гөлөг байна.
Толинд харж байгаад гөлөг болгон зураа юу даа...

За яадгий сэтгэлээ сэргэтэл нэг хуцчихий::: Хав хав... хэлээ гаргах
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 14:42, 2009-09-28 | Холбоос | |


chi good boy
миа ene bishee anduuraad ene shuu алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: N egch n (зочин) цаг: 14:07, 2009-09-28 | Холбоос | |


chi good boy
huurhun yum bichsen bna
Бичсэн: N egch n (зочин) цаг: 14:06, 2009-09-28 | Холбоос | |


авъяастай хүү байна!
Бичсэн: хундага цаг: 22:05, 2009-09-27 | Холбоос | |


haw haw
ystoi huurhun gulug bn shuuu goy ch zurjee
Бичсэн: Зочин цаг: 21:45, 2009-09-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax