ЕОООХ нойр хүрээд байна жаахаан унтаад авий нээрээ та нар ч бас амарч байгаарай.
нээрээ эртээд ажил дээрээ хэдэн өдөр нойргүй суугаад тэгсэн чинь ухаан алдаж
унаад бөөн ОНИГОО болсон ш дээ. яаая естой том онигоо болсон доо нээрээ.
Түүх сөхвөл найз нөхөдтэйгээ нийлж навс буудалцаад (paint ball) амьдаараа COUNTER тоглож байгаад
багаа тайлцан мангуурч байтал хажуугаас тас буугаад явчдым даа. чих дүнгэнээд халуу дүүгээл толгой манараад явчихлаа хажууд байсан найз маань сумгүй буу гээд чамархайд тулгаж байгаад гохоо дарчихсан байлаа. за тэгээд чихээр салхи сийгээд хэд хонолоо. Ажлаа хаячаад зугаал яваад ирсэн би хэдэн өдөр нойр хоолыг умартан ажлын мал болж суулаа. Найз маань алив чиний чихийг үзүүлий гээд нэг өдөр ширээний араас чирсээр байж эмнэлгийн бараа харуулав. Залаад ирсэн лам шиг уриад ирсэн занги шиг би гэж амьтан дуртай дургүй нойрмоглон эмчийн өрөөнд орлоо. Эмч бүсгүй ч дурандаад л
-Өө хөөрхий чихний хэнгэрэг нь хагарцан байна гэдэг байгаа. Зөө хөөрхий одоо яаахуу
-Одоо нөхөөс хийнэ дээ гэлээ, зөз ийм болсон хойно нөхүүлий гээд сууж байсан чинь нэг мэдсэн чинь шалан дээр дээшээ хараад хэвтэж байдаг байгаа.
Эмч бүсгүй өвөр дээрээ толгойг минь дэрлүүлцэн найз маань хацарт минь иллэг хийцэн байдаг байгаа. өө НОВШ ГЭЖ би яачваа алив босы гээд бослоо босоод дахиад л сандал дээрээ цомцон суулаа.
-Чи зүгээр үү
-Зүгээрээ харин би сая яачуу ...... Дахиад сэрлээ одоо бүүр эмнэлгийн орон дээр дусал залгуулцан хэвтэж байдаг байгаа ШАРАА ШАРАА
Зөөз тэгээд эмч нар ээлж дараагаараа үзээд л хамгийн сүүлд хэзээ юм идсэн хэзээ унтаж амарсан. гээд л шалгааж гарлаа. Яамар хоол идсэн яаасан ийсэн бля бля бля ............ эцэсийн бүлэгт
Яалт ч үгүй яадаргаа яасандаа тулсан байна даа гэсэн ялын тогтоол шиг аймшигтай
онош, эмчийн магдалгаа цагаан цаасан дээр хараар бичээд улаанаар тамгалчихсан
байхад Залуу насны минь эрч хүч гээд онгироод байсан омголон зан нам
дарагдаг юм байлээшд ёстой өөрөөсөө ичиж үхэх шахсан шд. залуу насны эрч хүч
үргэлж зөв зохион байгуулалт юм байна лээ шүү залуусаа.
Харин найзууд маань хөөрхөн эмч хүүхэн хараад ухаан алдаад уначихсан гээд миний онигоог нэгээр нэмээд хаядаг байгаа. Би юун эмч хүүхэн харах мантай байсан юм чинь өөрийгөө яаая гэсэн амьтан алаг дэлхийг онож ядан тэмтчээд явсан шд уул нь. Дараа нь харсан чинь нээрээ хөөрхөн бүсгүй байна лээ. Дараа ирээд чихээ үзүүлээрээ гэхээр нь ичээд очоогүй ээ хэ хэ хэ хэ
(Яанаа аймаар үгэлдэг байна шд хэ хэ хэ хэ хэ хэ энэ насны доройтол уу?
20-хүрээл насны доройтол шууд залгамааргүй юмаа)