2009-09-03
Аз жаргалаа хайж алмайрч яваа мангуу минь,,,,,,
 Хажуугаар нь хөглөрч хэвтдэг хараал идсэн жаргалыг хайж хэсч явдаг мангуу минь!!!!!!!!!!!! Хайж яваа жаргал чинь хамар доор чинь хөглөрч байдгыг хэлээд өгий л дөө. Хоосон толгойныхоо хоёр талд байгаа нүхээрээ сонсож бай даа. Адгийн хулайч шоронгийн нааран дээр арчаагүй нэгнээ эмэгчилж хэвтээд Атаман хүний жаргал эдэлнэ. Айл саахалтынхаа адуу малыг аймаг дамнуулан хөөчөөд хүний бараанаар гэлбэлзэн зугтааж хээрээр хэсдэг тэнүүлчин, эзгүй хээрийг шилийн эрийн жаргалд тооцож тэнэгтэнэ. Маяглах маягнаас өөр эрдэмгүй, царайнаас цааш цараагүй эрийн өвөр хэсч эдлүүлж явдаг, хүүхэн заягаа янхнаар цоллуулсан эмст энэ нь бас Миссийн жаргал гэж байгаа. Хараал ид. Хогноос өөр хөрөнгөгүй шавхруунаас өөр идэшгүй нохойноос өөр ханьгүй хүний данснаас хасагдсан гуйлагчин харанхуй хонгилын дулаан хэвтэртээ хамгаас илүү жаргал эдэлхээ Бурхан гуайн хайралсан жаргал гэж байгаа. Эрэмбээ мэдэхгүй ямбалж гүзээгээ даахгүй гэлбэлзэх хурган хочтой дарганцар, үдийн зоогоор дайлуулж үе мултарсан охидоор өврөө мялааж хэвтэхээ өөрт нь пээдгэр жаргал. Өрөөлд боссын жаргал гэж байгаа. Новш гэж. Сэхүүн зантай сээхэлзэж хэрээ мэдэхгүй пээдэлзэж боосын жаргал мөрөөдөж явдаг боовтой хадагтай нар, гайгүй хүүхэн сугадаж ганган машин унаж явхыг бас л жаргал гэж тэнэгтэнэ. Ээ ингээд л тэр олдож өгдөггүй олон жаргал хаа сайгүй л байхад хаанаас хайсан мал вэ чи чинь. Аз жаргалаа бүтээдэг нь чи өөрөө байхад өөрийгөө хайж явдаг чи ч бас гайхамшигтай тэнэг новш юм даа. За тэгээд жаргалаа бүтээж чадахгүй заяандаа гомдож явдаг бол чи, Данхандаа цайгүй, дансандаа мөнгөггүй, унах унаагүй, унтах хэвтэргүй, уулзах найзгүй, нарампай сарампай овоохоодоо наримгар хар ямаагаа аягандаа саагаад шанагандаа хөөрүүлээд явган нүүгээд нүцгэн сууж бай за юу. Шал дургүү хүрчилээ байна хараал ид гэж.  
Бичсэн: DESI | цаг: 04:41 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(15)
Сэтгэгдэл:


unen zuiliig hertsgiigeer toochjee, harin ta ingej bichihdee jargal edelne biz,
Бичсэн: chups (зочин) цаг: 20:20, 2011-11-03 | Холбоос | |


чи бол солонго гарах шалтгаан борооны бяцхан дусал, нарны өчүүхэн хэлтэрхий
Бичсэн: Зочин цаг: 01:28, 2011-07-02 | Холбоос | |


чи нээрээ харгис бичих юмаа юундаа ингэтлээ бухимдана бэ айн дэндүү л санагдлаа
санаа зовох
Бичсэн: Зочин цаг: 18:27, 2011-06-20 | Холбоос | |


aimar, hehehehe, gehdee taalagdjiiin гоё шүү
Бичсэн: optimist цаг: 17:50, 2011-06-20 | Холбоос | |


алга ташилт Сайхан болжээ баяр хүргэе
Бичсэн: Зочин цаг: 23:28, 2011-06-11 | Холбоос | |


xaxaaxax. yu bilee

nargix ystoi gazraa nargisan shig nargij
tunai muutai ymnuudiig nergesen shig nirge gdg bilvv xixixxi

asar taashaav
Бичсэн: tatah цаг: 21:43, 2009-11-17 | Холбоос | |


Абстракт гэжаагаашд яаж ойлгоно тэрүүгээрээ л ойлго ход ход ход
Бичсэн: DESI цаг: 16:05, 2009-09-18 | Холбоос | |


Зэрэглээ. Я тоже нечиво не понёль... хэлээ гаргах
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 12:12, 2009-09-04 | Холбоос | |


ooh my goooooooood. chto stoboi? neponyatno.
Бичсэн: Зэрэглээ цаг: 11:42, 2009-09-04 | Холбоос | |


Чи минь данх юм ярзайтал инээх
Бичсэн: molor цаг: 11:37, 2009-09-04 | Холбоос | |


чи бас жаргаж чадахгүй хүн юм аа raised eyebrow
Бичсэн: dadido цаг: 22:33, 2009-09-03 | Холбоос | |


очсон газраасаа нэг л юмны даллага авчээ дээ янз нь... хэхэ. баяртай байна баяртай байна баяртай байна
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 11:47, 2009-09-03 | Холбоос | |


өө тиймээ тийм бүх зүйл сайхан байна өө. мань энд азжаргалтай хампаандаал ярзайтал инээх
Бичсэн: dao цаг: 10:42, 2009-09-03 | Холбоос | |


хөөе үнсхэн минь гэрэл гэгээтэй юм бичиж байгааачээ нэх гаж гаж юм байжаахын ороол ирэхээр, залуу хүн байжээж юундаа ингэж бухимддаг юм бэ, би бас уураа хүрэхээр ийшээ орж ирж гашраажийдагиймуу гуниглах б....- хатагтай нар гэнүү энчодоо юугжаанбэ
Бичсэн: director цаг: 10:21, 2009-09-03 | Холбоос | |


өө аймар аймар лаг бичсэн байшд.
21-р зууны Чойном байшд хэлээ гаргах
Бичсэн: Зочин цаг: 08:12, 2009-09-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax