Өтөл, төгсгөл, эцсийн амьсгал өөрт чинь тохиогүй юм шиг битгий алцгана бүсгүй минь
Өрөөлийг өөрт чинь, өрийн данстай мэт өнгө мөнгөөр хэмждэгээ боль бүсгүй минь
Чиний залуу бие хормын төдийд балчигдаж, ганцхан шөнийн цэнгэлээр гайд гардаг юм бүсгүй минь
Залуу хонгор нас чинь, авсан цэцэг шиг чинь гундаж авс, хогын саванд аль аль чинь таглагдана.
Сайхан төрлөө гээд өтөл чамайг тойрохгүй ээ, хөөрхөн төрлөө гээд эрлэг чамайг ялгахгүй ээ
Үхэх төрөхөөс өөр үнэнгүй энэ хорвоод үйлдэж байгаа нүгэлийнхээ үрийг даахаар үйлд
Өтөлж ганцаардах насандаа санаа алдахгүй амьдарч
Өгөрч хатах цогцосоо булуулах хүнтэй үлд.